хуучин гадаад паспортын хүчинтэй хугацаа 2013 он боловч, Литвийн болон Оросын виз даруулахад шаардагдах хуудас дутаж байгаа учраас гадаад паспорт шинээр авахаар материалаа бүрдүүлж өгөв.
Ингэхдээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 3-р байранд өдрийн талыг өнгөрүүллээ.
3.5х4.5-ийн хэмжээтэй гадаад паспортын 3ш зургийг энэ байрны дэргэдэх зургийн үйлчилгээний газарт 2000 төгрөгөөр авч, хэвлэж үйлчилдэг юм байна.
5 жилийн хугацаатай гадаад паспорт - 18800 төгрөг,
Бичилтийн хөлс - 8700 төгрөг,
Тэмдэгтийн хураамж - 5000 төгрөг зэргийг нь 3-р байрны 2-р давхарт байрлах Голомт банканд тушаах үед Гадаад паспорт шинээр авах Мэдүүлгийн хуудасны ард талд мөнгө тушаасан баримтыг хэвлээд өгдөг, мөн ямар ч тасалбаргүйгээр 100 төгрөгийг Голомт банк авдаг юм байна.
Ингээд ажлын 10 хоногийн дараа шинэ гадаад паспорттай болно.
No comments:
Post a Comment