CfL 2012

Финляндын залуу номын санч Mace болон түүний нөхөд энэхүү санаачлагыг гаргаж, 2 дахь жилдээ Дэлхийн улсуудын номын санчид, номын санд дурлагсадыг оролцуулсан дугуйтай аялал, сургалтыг зохион байгуулж байна.

2011 онд Копенгагенаас Берлин хүртэл аялаж байсан. Харин миний оролцох 2012 оны арга хэмжээ нь Вильнюсээс Таллин хүрэх 500 гаруй км замд явагдана. Монголын номын санчид, номын сангуудаа төлөөлөн оролцож байна гэж би өөрийгөө үнэлж, бодож, бэлтгэж байна.


     Cycling for Libraries 2012 нь номын санд ажилладаг хүмүүст зориулсан, ашгийн бус, туршигдсан, мэргэжлийн арга хэмжээ юм.  Орон нутгийн том, жижиг номын сангуудад очиж, танилцах, мэргэжил нэгтэнүүдтэйгээ санал бодол, туршлага мэдлэгээ солилцох, хэлэлцэн ярилцах, уулзаж танилцах боломжийг олгодог.
Заал танхимд сууж, хэн нэгний лекцийг сонсох хэлбэрээр биш, орчноо өөрчилж,  яриа, хэлэлцүүлэг зохиож, өөрийн биеэр хүрч, харж, мэдрэх, өөрөө оролцох боломжийг олгодог энэхүү үйл ажиллагааны агуулгыг оролцогчид хамтаараа бий болгодог.
Энэ жилийн арга хэмжээ нь 2012 оны 7 сарын 28-нд Литва улсын Вильнюс /Vilnius, Lithuania/ хотоос эхэлж, Латви улсаар Рига хотоор дайрч, Эстоны улсын Таллин /Tallinn, Estonia/ хотод 2012 оны 8 сарын 7-ны өдөр очих нийт 10 өдөрт 500 гаруй км зайг унадаг дугуй болон автобусаар туулж явагдана. Замын турш орон нутгийн том, жижиг нийтийн номын сангуудад зочлох, танилцах, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломж нээгдэнэ.

Аялалын зам:
  • 28.7. Vilnius
  • 29.7. Vilnius to Trakai, bus-transport to Riga
  • 30.7. Riga
  • 31.7. Riga to Sigulda
  • 1.8. Sigulda to Valmiera
  • 2.8. Valmiera to Valka/Valga
  • 3.8. Valka/Valga to Otepää
  • 4.8. Otepää to Tartu
  • 5.8. Tartu, bus-transport to Rakvere
  • 6.8. Rakvere to Lahemaa National Park
  • 7.8. Lahemaa National Park to Tallinn
Арга хэмжээний 10 өдрийн хоол, байр, ачаа тээвэрлэх, зохиогдох арга хэмжээнүүдийн нийт зардал 250 еврог оролцогч нь бүртгэлийн хураамж болгон төлөх ба Вильнюс хотод ирэх, Таллин хотоос явах зардлууд, унадаг дугуйгаа авч очихтой холбоотой зардлуудыг оролцогч өөрөө хариуцна.
Энэ жилийн арга хэмжээнд АНУ, Европын улсууд, Энэтхэг, Тайван, Шинэ зеланд, Монгол улсаас нийт 107 оролцогч оролцохоор болжээ. Оролцогчдын байршлыг газрын зураг дээр харуулжээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн миний бие тус арга хэмжээнд оролцох эрхийг олж авсандаа баяртай байгаа ба, Монгол улсын нийтийн номын сангуудаа төлөөлж, Литва, Латви, Эстони улсуудын номын сангуудын өнөөгийн байдалтай танилцаж, мэдээллийг Монголын номын санчидтайгаа хуваалцах, Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах оролцогчтойгоо цаашдын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын нийтийн номын сангуудын  өнөөгийн байдал, дэвшил өөрчлөлт, хүсэл эрмэлзлэлийг танилцуулах, улмаар ийм төрлийн арга хэмжээг Монгол улсдаа зохион байгуулах талаар туршлага хуримтлуулж оролцоно гэж бодож байна.

No comments:

Post a Comment