Аялалын зорилго
Зорилго
Литва, Латви, Эстони, Финлянд улсууд, Москва, Санктпетрбург хотуудын нийтийн номын сангийн системийг дотроос нь уудлан танилцуулж, номын санч, мэргэжилтэнүүдтэй харилцан нөхөрлөх, үр дүнд нь Монголын 300 гаруй нийтийн номын сангуудын хөгжлийг шинэ шатанд ахиулахад түлхэц болох.
Нөхцөл байдал
Монгол улс Дэлхийн улсуудад хаалгаа нээгээд 20 гаруй жил болж, бид гадаад улсуудад нийтийн номын сангууд нь ямар байдгийг олж харж, уншиж мэдсээр байна. Гэсэн хэдий ч номын санчид, мэргэжилтэнүүдийн үзэж харсан, судалж мэдсэн зүйлс зөвхөн өнгөн талаасаа л байна. Бид мөнгө олдсон дээр нь компьютер, техник хэрэгслэл, сандал ширээ, барилгын хананы өнгөө л өөрчлөхийн төлөө зүтгээд байгаагаас бус энэ цаг үеийн Дэлхийн улсуудын нийтийн номын сангийн бүтэц, зохион байгуулалт, маркетинг менежментэд яригдаж хэлэлцэгдэж байгаа зүйлсээс хоцроод байгаагаа мэдэрдэг.
Жишээлбэл,
- татвар төлөгч иргэн бүр мэдээлэл авах эрх чөлөөгөө номын сангаар дамжуулан эдэлдэг болж чадаагүй,
- номын сан зөвхөн оюутан сурагчдын ном уншиж, багшийн өгсөн даалгавараа хийдэг газар гэж боддог,
- алга болсон, дутагдсан номоо үйлчилгээнд ажиллаж байгаа номын санчид нь төлдөг,
- номын нэг бүрчилсэн болон нэгдсэн данс бүртгэл нь цаасан дээр хөтлөгддөг,
- сайн дурын гишүүн ажилладаг систем байхгүй,
- номын санг Удирдах, Дэмжих, Хөгжүүлэхэд иргэдийн оролцоо байхгүй,
- Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудын хөгжил, өөрчлөлт, шинэчлэлтийг монгол хэлээрээ танилцуулсан гарын авлага, материал байхгүй,
- бусад
Нэг зун Дэлхийн 30 гаруй улсын 107 номын санч, мэргэжилтэнүүдтэй хөл нийлүүлэн алхаад үзье. Тэднээс суралцах мэдэх зүйл их байгаа ч, бид нарт бас хуваалцах туршлага байгаа байх.
Аялалын төлөвлөгөө
Галт тэргээр явах хувилбар - нийт зардал 2,345,230 төг
Галт тэргээр явах хувилбар - нийт зардал 2,345,230 төг
№
|
Төрөл
|
Зардал
/төг/
|
1 |
Унааны зардал |
1169730
|
2 |
Олон улсын номын сангийн холбооны хуралд 1 өдөр оролцох бүртгэлийн
хураамж /175 евро/ |
290500
|
3 |
Cycling for Libraries арга
хэмжээний 10 өдрийн нийт хураамж
/250евро/ |
415000
|
4 |
ОХУ, Шенгений визийн хураамж, ЭМД |
230000
|
5 |
хоол, байр, хот доторх
унааны нэмэлт зардлыг
өөрөөсөө болон бусад номын санчдын хандив, тусламжаар гаргах |
240000
|
|
нийт
|
2345230
|
Хугацаа
|
Үйл ажиллагаа
|
Зардал
|
2012.6 сар |
Литва, Финлянд, ОХУ-ын номын санчдийн холбоодтой харилцаа тогтоож, тэдний
дэмжлэгтэйгээр тухайн улсуудын номын сангуудтай танилцах хөтөлбөрийг
боловсруулж, баталгаажуулах |
0
|
2012.6-7 сард |
Шенгени болон ОХУ-ын виз, ЭМД |
230000
|
Аялал эхлэх
|
0
|
|
2012.7.13-17 |
Улаанбаатараас Москва руу галт тэргээр явах |
266250
|
2012.7.17-21 |
Москвад номын сангуудаар зочлох, номын санчидтай уулзах |
40000
|
2012.7.21-22 |
Москвагаас Литва улсын Вильнюс хот хүртэл автобусаар ирэх |
84000
|
2012.7.22 - 2012.7.28 |
Вильнюс хотын болон ойролцоох хот тосгодын номын сангуудаар зочлох,
ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг
номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх |
45000
|
2012.7.28 - 2012.8.8 |
10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээнд оролцох |
415000
|
2012.8.8-9 |
Эстонийн Таллин хотын номын санд болох Summer with a book -event for kids and parents арга хэмжээ |
25000
|
2012.8.9-10 |
Hämeenlinna хотод ирж, IFLACamp нэртэй 2
өдрийн төлбөргүй арга хэмжээнд оролцох |
129480
|
2012.8.11-12 |
Hämeenlinna хотын
номын сангуудтай танилцах |
30000
|
2012.8.12-13 |
Helsinki хотод
ирэх |
15000
|
2012.8.13 |
Олон улсын номын сангийн холбооны хуралд 1 өдрийн төлөөлөгчөөр оролцож,
хурал, үзэсгэлэнг үзэх |
290500
|
2012.8.14-17 |
Финляндын хот, тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь
танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2
өдөр ажиллаж үзэх Финляндын номын санчдын холбоонд зочлох |
45000
|
2012.8.17-18 |
Финляндаас Санктпетрбургт автобусаар ирэх |
50400
|
2012.8.18-21 |
Санктпетрбургт номын
сангууд болон Оросын
номын санчдын холбоогоор
зочлох |
40000
|
2012.8.21-22 |
Санктпетрбургээс
Москвад галт тэргээр ирэх |
99600
|
2012.8.22-27 |
Москвагаас Улаанбаатарт галт тэргээр ирэх |
540000
|
|
Нийт дүн
|
2345230
|
Уншиж танилцаж байгаа мэдээллүүд
- Литва улсын тухай видео танилцуулга
- Финляндын номын сангуудын портал вэб
- УлаанҮдээс Москва орох дотоодын галт тэрэгний билетыг сонирхож үзэхэд, их л үнэтэй харагдлаа.
- ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
- Санктпетрбург хот
- Way to Russia
Юу болж байна
2012-5-10 Оролцохыг зөвшөөрсөн имэйл хүлээн авлаа.2012-5-11 Номын сангийн захиргаандаа оролцох хүсэлтээ бичгээр гаргалаа
2012-5-14 Гадаад паспортаа шинэчлэхээр материалаа бүрдүүлж, УБЕГазарт өгсөн ба 5 сарын 28-ны орой шинэ гадаад паспорттай болно.
2012-5-25 Литва, Финлянд, ОХУ-ын номын сангийн холбоод руу туслалцаа хүсэж имэйл илгээлээ.
2012-5-28 Шинэ гадаад паспортаа авчихлаа
2012-5-28 Литвийн Utena номын сангаас Литва улсын номын сангуудтай танилцахад туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хариу имэйлийг хүлээн авлаа. Тус номын сангийн захирал болон номын санч нартай 2010 онд Словен улсад болсон EIFL-PLIP-ийн уулзалтын үеэр уулзаж, танилцаж байсан.
2012-5-30 Галт тэргээр явахаар бүрэн шийдлээ.
2012-6-4 Cycling for Libraries арга хэмжээнд оролцох 250 еврогийн хураамжаа өөрөөсөө гаргаж, онлайнаар тушаалаа.
2012-6-10 Улаанбаатарт Литвийн ЭСЯ байхгүй асуудал нь виз авахад хүндрэл учруулж байгаа тул, Финляндыг гол улсаа болгож, Улаанбаатарт байгаа Германы ЭСЯ-аар дамжуулан Финляндын буюу Шенгений виз авахаар бүх зүйлийг хөөцөлдөхөөр шийдлээ.
2012-6-12 Номын сангийнхаа захиргаанд шинэ хөтөлбөрөө танилцуулж, тушаал гаргуулахаар бэлтгэж өгсөн.
2012-6-13 Олон улсын номын сангийн холбооны хурлын 1 өдрийн хуралдаанд суух бүртгэлийг онлайнаар хийж, 175 еврогийн хураамжийг өөрөөсөө тушаалаа.
Шийдэх асуудал
- Номын сангийн захиргаанаасаа хариу сонсох2012-5-15 Захиргааны хурлаар ярилцаад, манай номын сангийн төсөвд гадаадад сургалтанд оролцох зардал байдаггүй тул, Нийслэлийн төрийн санд албан хүсэлт гаргаж, мөн 2011 оны төсвөөс давсан орлогоос авч, аль болох бүх зардлыг шийдэж өгөхөөр хөөцөлдөнө гэж шийджээ.
- 2012-6-4 өдрөөс өмнө Бүртгэлийн хураамж 250 еврогоо олон улсын картаар шилжүүлэх
- Литвийн визээ Москвагаас авах уу, Бээжингээс авах уу гэдгээ шийдэх
- Оросын хилээр 2 удаа орж гарах виз авахын тулд юу бүрдүүлэхээ мэдэх
- Орос, Литва, Финляндын номын сангийн холбоодтой холбоо барьж, тус холбоодын дэмжлэг, туслалцааг авч, номын сангуудтай нь танилцах
- Номын сангийн төрийн байгууллагууд, Аялал жуулчлал, Унадаг дугуйн холбоо, Мэдээллийн технологийн компанийн санхүүжилт, ивээн тэтгэлэг хөөцөлдөх
Хуучин мэдээлэл
Хувилбар - галт тэргээр явах - нийт зардал 1,814,730 төг
- унааны зардал, ойролцоогоор 1169730төг
- CFL бүртгэлийн хураамж 415000төг
- ОХУ, Литвийн визийн хураамж, ЭМД - 230000төг
- хоол, байр, хот доторх унааны зардлыг өөрөөсөө болон бусад номын санчдын хандив, тусламжаар гаргах
2012.7.13-17
- Улаанбаатараас Москва руу галт тэргээр явах - 266250төг
2012.7.13-ны Баасан гаригт Монголын төмөр замын галт тэргээр 13:50 цагт хөдлөж, 17-ны Мягмар гаригт 14:28 цагт Москвад очно.
2012.7.17-21
- Москвад номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах
2012.7.21-22
- Москвагаас Литва улсын Вильнюс хот хүртэл автобусаар ирэх
Ecolines - 1900-2280 рубль (2000рубль х 42төг = 84000төг)
Доорхи цагийн хуваариар бүх өдөр явдаг
Route 82072 Carrier: Norma-A SIA
Moskva (Rizhskiy). Vokzal "Rizhskiy" (Railway Station), Rizhskaya ploschad under viaduct 20:30
Vilnius. Autobusu stotis,Sodu g.22,(Bus Station) 11:20
2012.7.22 - 2012.7.28
- Вильнюс хотын болон ойролцоох хот тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.7.28 - 2012.8.8
- 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээндээ оролцох - 250 евро x 1660 = 415000 төг
/EUR 1633.00 1663.00 Голомт банкны ханш 2012.05.30/
2012.8.8-9
- Эстонийн Таллин хотын номын санд болох Summer with a book -event for kids and parents арга хэмжээнд оролцож, улмаар уг номын сангаас гаргаж өгсөн байранд хонох боломжтой.
We want to persuade you to stay in Tallinn, and to participate in the Summer with a book -event
for kids and parents on the 8th of August, organized by the Tallinn
Library. The 7th will be Cycling for libraries last day/evening/night
together too.
So,
we've arranged a simple (!!) accommodation in downtown Tallinn for all
of us. The location is really good, only 30 seconds walk from the main
library (6 seconds on bike) and 650 metres from the Town Hall Square.
Swimmingpool+sauna in the morning :)
This is no extra cost in addition to your normal 250€ registration fee.
2012.8.9-10
Финляндын нийслэл Хельсинкээс 100км зайд хойд зүгт байдаг Hämeenlinna хотод ирж, IFLACamp нэртэй 2 өдрийн төлбөргүй арга хэмжээнд оролцох.
Оролцох билетээ файлаар хүлээн авсан.
- take an early ferry on the 9th to arrive in Hämeenlinna till 13:00
/Typically i travel Helsinki-Tallinn with the company Linda Line, and tickets are 26€-36€ (http://www.lindaline.fi/en/?p=256). Other option is Tallink, prices between 28€-46€ (http://www.tallinksilja.com/en/productsAndPrices/routeTrips/hel-tal/default.htm).
Then train from Helsinki to Hämeenlinna is 14€-21€. Added 2012.05.30 /
78 /36+21+21/евро х 1660 = 129480 төгрөг
/EUR авах 1633.00 зарах 1663.00 Голомт банкны ханш 2012.05.30/
2012.8.10-15
- Финляндын хот, тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.8.15-16
- Финляндаас Санктпетрбургт автобусаарирэх - 1200рубль х 42төг = 50400 төг
/Голомт банк - 2012.05.30 RUB 40.50 42.50/
FINNORD BUSES
Finnord runs buses between
In
Helsinki
MH-Booking
Bus Station
Tel.: 358-0-607-718
Fax: 358-0-607-715
HELSINKI to ST. PETERSBURG II /шөнийн автобус/
Helsinki -11.00 pm
St Petersburg-Finnord City Office 6.40 am
St Petersburg-Astoria Hotel 6.50 am
St Petersburg-Pulkovskaya Hotel 7.10 am
Above information source
2012.8.16-20
- Санктпетрбургт номын сангуудаар зочлох
2012.8.20
- Санктпетрбургээс Москвад ирэх
60евро х 1660 = 99600 төгрөг
/EUR авах 1633.00 зарах 1663.00 Голомт банкны ханш 2012.05.30/
Daily Train #027 (recommended for price / quality):
St. Petersburg [22.47] - Moscow [next day 5.56]
Travel time: 7 h 09 m, Price: €100 1st class, €40-€60 2nd class, €25 3rd class
Note: one of the few trains, which has 3rd class (platzcart) common carriages.
Travel time: 7 h 09 m, Price: €100 1st class, €40-€60 2nd class, €25 3rd class
Note: one of the few trains, which has 3rd class (platzcart) common carriages.
2012.8.20-21
- Оросын номын санчдын холбоо, болон Москва хотоор дугуйтай аялах
2012.8.21-26
- Москвагаас Улаанбаатарт галт тэргээр ирэх /УБ-Москвагийн билетний үнээс 2 дахин үнэтэй билеттэй гэсэн/ - 540000 төг
8 сарын 21-ны Мягмар гаригт 21:30 цагаас Хятадын галт тэрэг Москвагаас хөдөлж, 8 сарын 26-ны Ням гаригт Улаанбаатарт ирнэ.
Энэ хувилбарын улс хоорондын унааны нийт төсөв- 1169730төг
Улаанбаатар-Москва галт тэрэг - 266250 төг
Москва-Вильнюс автобус - 84000төг
Таллин-Hämeenlinna-Helsinki -129480төг
Хельсинк-Санктпетрбург автобус- 50400төг
Санктпетрбург-Москва автобус - 99600төг
Москва-Улаанбаатар галт тэрэг - 540000төг
- - - - - - - -
Хувилбар - онгоцоор явах /зардал өндөр учраас энэ хувилбарыг дахин бодохгүй 2012.05.30/
2012.7.22
- Улаанбаатараас Вильнюс руу онгоцоор нисэх - 851800төг
2012.7.22 - 2012.7.28
- Вильнюс хотын болон ойролцоох хот тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.7.28 - 2012.8.8
- 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээндээ оролцох
2012.8.8-9
- Эстонийн Таллин хотын номын санд болох Summer with a book -event for kids and parents арга хэмжээнд оролцож, улмаар уг номын сангаас гаргаж өгсөн байранд хонох боломжтой.
We want to persuade you to stay in Tallinn, and to participate in the Summer with a book -event
for kids and parents on the 8th of August, organized by the Tallinn
Library. The 7th will be Cycling for libraries last day/evening/night
together too.
So,
we've arranged a simple (!!) accommodation in downtown Tallinn for all
of us. The location is really good, only 30 seconds walk from the main
library (6 seconds on bike) and 650 metres from the Town Hall Square.
Swimmingpool+sauna in the morning :)
This is no extra cost in addition to your normal 250€ registration fee.
2012.8.9-10
- take an early ferry on the 9th to arrive in Hämeenlinna till 13:00
Финляндын нийслэл Хельсинкээс 100км зайд хойд зүгт байдаг Hämeenlinna хотод шууд ирж, IFLACamp нэртэй 2 өдрийн төлбөргүй арга хэмжээнд оролцох.
Оролцох билетээ файлаар хүлээн авсан.
2012.8.10-13
- Финляндын хот, тосгодын номын сангуудаар зочлох, ажилтануудтай нь танилцах, Номын сангийн холбооны гишүүдтэй уулзах, Аль нэг номын санд 1-2 өдөр ажиллаж үзэх
2012.8.13-14
- Финляндаас Санктпетрбург хүртэл автобусаар явж, CS гишүүн Цирагийнд ирэх
2012.8.14-17
- Санктпетрбургт номын сангуудаар зочлох
2012.8.17
- Санктпетрбургээс Москвад галт тэргээр ирэх
2012.8.17-21
- Москвад номын сангуудаар зочлох, Номын сангийн холбоодтой уулзалт, ярилцлага хийх, ОХУ-ын номын сангуудын ирээдүйн төлөвлөлт ямар байгааг олж мэдэх
2012.8.21
- Москвагаас Улаанбаатар руу нисэх
No comments:
Post a Comment