Thursday, June 14, 2012

Олон улсын номын сангийн холбооны хуралд 1 өдөр оролцохоор шийдлээ

Олон улсын номын сангийн холбооны хурлын 8 сарын 13-ны Даваа гаригийн хуралдаанууд болон үзэсгэлэнг үзэхээр бүртгүүлж, 175 еврогийн хураамжийг хувиасаа түр төлж, урилга болон бүртгэлийн хуудасыг хүлээн авлаа.





Ингэснээр Финлянд улсад Helsinki хотод болох ОУНСХолбооны 1 өдрийн хуралд суух эрхийн бичгээ гол болгож, Финлянд улсын Hameenlinna хотод болох IFLACamp арга хэмжээ, Литва, Латви, Эстони улсуудад болох Cycling for Libraries арга хэмжээнүүдээ дэд түвшинд тавьж, Европын улсуудад нэвтрэх Шенгений визийн асуудлаа хөөцөлдөхөөр шийдлээ.

8 сарын 13-ны Даваа гаригийн хуралдаанаас
дараах илтгэлүүдийг сонсоё гэж бодож төлөвлөж байна.


Session 92 — New futures for bibliographic data formats: reflections and directions — UNIMARC Core Activity
13 August 2012 09:30 - 11:30 | Off-site
Congress track 4: Tools and techniques.

Session 95 — Strategies for library associations: include new professionals now! — Management of Library Associations with the New Professionals Special Interest Group
13 August 2012 09:30 - 12:45 | Room: 6
Congress track 5: Ideas, innovations, anticipating the new.

Session 96 — UNESCO Open Session

Session 100 — Poster sessions

Session 104 — Steps towards a global accessible library — Libraries Serving Persons with Print Disabilities
13 August 2012 13:45 - 15:45 | Room: 6
Congress track 5: Ideas, innovations, anticipating the new.

Session 105 — International and comparative librarianship: toward valid, relevant and authentic research and education — Library Theory and Research, Education and Training and LIS Education in Developing Countries Special Interest Group
13 August 2012 13:45 - 18:00 | Room: 2 | SI
Congress track 2: Policy, strategy and advocacy.

Session 108 — Libraries for literacy: linking generations, empowering communities — Literacy and Reading
13 August 2012 16:00 - 18:00 | Room: 4
Congress track 5: Ideas, innovations, anticipating the new.

Session 109 — Gates – Access to Learning Award (ATLA) Session
13 August 2012 16:00 - 18:00 | Room: 5

Monday, June 11, 2012

Өнгөрсөн өдрүүдэд эрэл хайгуул хийсээр, төлөвлөлт өөрчлөгдөж байна ...

Литва улсаас гараагаа эхлэж Эстони улсад дуусах 10 хоногийн Cycling for Libraries арга хэмжээ маань миний анхны оролцохыг хүсэж, бүртгүүлж, зөвшөөрлөө авсан арга хэмжээ байлаа.

Ингэхлээр Литви улсад нэвтрэх Шенгений визийг авах учиртай тул, Литви улсын визийг даруулах талаар өнгөрсөн өдрүүдэд судлаж үзээд, БНХАУ-ын Бээжин хот дахь Литвийн элчин сайдын яамнаас визээ авах учиртайг ОХУ-ын Москва хот дахь Литвийн элчин сайдын яамнаас ирсэн хариу имэйлээс тодорхой мэдэж авлаа.

Визэнд шаардлагатай материалаа бүрдүүлээд, өөрийн биеэр БНХАУ явж Литвийн виз даруулна гэдэг бол зардал өндөртэй, мөн АйрТранс компанийн виз зуучлалын 70 долларын үйлчилгээнд хамрагдаж болох гарц байгааг ч судлаж үзээд, нэг л санаанд багтсангүй.

Ингээд Улаанбаатар хотод байгаа Германы элчин сайдын яам нь Финлянд улсын виз /энэ нь бас л Шенгений виз тул Литва улсад зөвшөөрөгдөнө/ олгодогийг вэбээс нь харж, аялалын зорилго, эцсийн зогсоолоо Финлянд улс болгохоор зорьлоо.

Финлянд улсын Hämeenlinna хотод “New Professionals Now!” гэсэн уриатайгаар 8 сарын 9-10 өдрүүдэд төлбөр хураамжгүйгээр болох IFLACamp арга хэмжээнд оролцохоор бүртгүүлж, оролцох билетээ авсан байсан маань нэг их том шалтгаан болж чадахгүй байв.

Ингээд Финлянд улсын Helsinki хотод 8 сарын 11-17 өдрүүдэд Libraries Now! - Inspiring, Surprising, Empowering уриатай зохион байгуулагдаж буй Олон улсын номын сангийн холбооны их хурлын 1 өдрийн арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэх, ямар өдрийг нь сонгох боломжтой байна зэргийг судалж, улмаар 175 евро төлж 8 сарын 13-ны Даваа гаригийн үйл ажиллагаанд оролцохоор сонголтоо хийлээ.

Мөн Литвийн номын сангуудтай танилцах хөтөлбөрөө баталгаажуулсан шигээ,
Финляндын номын сангууд, Санктпетрбург, Москва хотуудын төрөл бүрийн нийтийн номын сангуудтай танилцах хөтөлбөрөө ярилцаж, тохиролцож баталгаажуулахаар имэйлээр харилцсаар л байна.

Бас нэг асуудал, Европын номын сангуудаар дугуйтай аялцгаая аялалд оролцохыг манай номын сангийн захиргаа зарчмийн хувьд дэмжиж байгаа, ийнхүү 2011 оны үндсэн үйл ажиллагааны давсан орлогийн мөнгийг авч санхүүжүүлэх боломж л байгааг хэлж байсан тул шинэ хөтөлбөрөө хавсаргаж Захирлын тушаал гаргуулахад анхаарлаа хандуулж, тасгийн эрхлэгчдээ саналуудаа хүргүүлсэн.

Ирэх өдрүүдэд шинэ хөтөлбөрөө та бүхэнд танилцуулна.

Monday, June 4, 2012

Литвийн номын сангийн холбооноос албан ёсны дэмжлэг авахаар боллоо

7 сарын 28-ны өглөө Литвийн Вильюс хот дахь Литвийн Үндэсний номын сангийн өмнөх талбайгаас гараагаа эхлэх Cycling for Libraries 2012 арга хэмжээнд оролцохоосоо өмнө 7 хоног дараах хөтөлбөрөөр ажиллана:




Литвийн номын сангийн холбоо болон Хот, тосгодын номын сангуудад зочилж, номын санчидтай уулзаж, туршлага, мэдлэгээ солилцох хүсэлтийг минь

Литвийн Utena хотын номын сангийн нөхдүүд дуртайяа зөвшөөрч, улмаар миний хүсэлтийг үндэслэн 7 сарын 22-27-ны өдрүүдэд Литвийн номын сангууд, номын санчидтай уулзуулах хөтөлбөрийг боловсруулж, зөвшөөрсөн хариултыг илгээсэнд их баяртай байна.

Манай номын сан, Utena хотын номын сан зэрэг Дэлхийн 12 улсын номын сан нь 2010 онд Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр төслийн шалгаруулалтанд тэнцэж, бид Словен улсад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны уулзалт, сургалтанд хамрагдаж байсан.

Cycling for Libraries арга хэмжээнд оролцох хураамжаа PayPal-аар хугацаандаа амжиж төллөө

6 сарын 4-ний өдрөөс өмнө Cycling for Libraries арга хэмжээнд оролцох 250еврогийн хураамжаа эхний ээлжинд хувиасаа /цалин, амралтын мөнгөө аваад/ төлчихлөө. Ингэснээр оролцох эрхээ улам баталгаажуулж чадлаа.



Одоо зохион байгуулагчдаас урилга хүлээн авч, Литвийн визийн асуудлаа хөөцөлдөж, дараа нь ОХУ-аар дамжин өнгөрөх визээ хөөцөлдөх, мөн УБ-Москвагийн 7 сарын 15 өдрийн галт тэрэгний билетээ худалдаж авах ажлууд, гэх мэт бусад ажлууд ээлж дараагаар хүлээж байна.


Бас номын сангийн санхүүгээс Төсвийн тодотгол болон 2011 оны Үндсэн үйл ажиллагааны давсан орлогоос мөнгө буцаан авч миний гадаад томилолтыг санхүүжүүлэхээр хөөцөлдөж байгаа маань хурдан бүтээсэй хэмээн залбиръя даа?